Doko   (1295 views)

 

What is Doko doing now?

ketsuumaa
26 days ago  ·  Comment »

Location

Mongolia

Birthday

September 8
 
Advertisement

Info

http://stemuujin.hi5.com - Send it to your friends

Birthday

September 8

Location

Mongolia

 

Interests

.

Favorite Music

.
 

Favorite Movies

.
 

Favorite TV Shows

.
 

Favorite Books

.
 

Favorite Quote

.
 

hi5 Games

Play hi5 Games

Doko hasn't played any games recently.

 

Journal

View All 8 Entries    Add Comment

ЗАНГА : Jun 6, 2009
Ёндон галт уулын тогоо руу орсныхоо маргааш тvvнээс гарах гэж мєлхсєєр нуринга элс, хvрмэн хадны заагт арай хvрэлгvй тэнхээ нь барагдлаа. Тэгээд дарь шиг нунтаг элсийг самардан эрvvгээрээ хадарсаар тогооны ёроолд гулсаж ирэв.
- Ээ муу гєлєг! Нохойн гєлєг! Гэж єєрийгєє ч юм уу хэн нэгнийг хараагаад амаар дvvрсэн элсийг тургиж нэг хэсэг уухилан хэвтлээ. «Эндээс гарч чадахгvй бол яанаа! Чоно гарч чадаагvй нvхнээс чи муу нохойн гєлєг яаж гарна гэж бодов оо?» гэж айдас хvрээд гол руу нь мєс гудрах шиг болж:
Хvн амьтан байна уу? Та минь! Байвал туслаач! гэж бvр нэг дууссан хvний янзтай дуугарснаа єндийж євдєг сєхрєєд галт уулын ам єєд єлийн:
«Хvvе! Хvv еэ-ээ-ээ гэж байдаг хоолойгоо шахан » орилов. Бvрхэг тэнгэрээс ганц хоёр бороо дусагнан галт уулын тогоо руу єтгєн цагаан будан сорогдох мэт хуйлран, дуу нь тэр будантай цуг буцаж асгарах шиг. «Би чоно шиг ульж байна» гэж гэнэт бодоод орилохоо болив. Тэр vхсэн чонын тухай бодоход аймшигтай. Ёндон єчигдєр тогооноос гарах гэж хэд дахин оролдоод чадалгvй арга барагдан ёроолын хад чулууг шиншилж явтал тэр чонын сэг тааралдсан юм. Хаанаас юун чоно энд яагаад vхсэнийг тэр анхандаа ойлгосонгvй. Энд чоно гєлєглєдєг юм биш биз дээ гэж бодов. Тэгвэл тогоо руу орж гардаг амьтны жим байх ёстой. Гэтэл тогооны дунд бvс хvртлэх зуугаад метр vнсэн хар нуринганд амьтны жим байтугай мєр ч алга. Ингэхээр тэр чоно юугаа эрж энд орсон байх вэ? Єєртэй нь адилхан алт мєнгє эрж ирээгvй нь лав. Эрдэнэс эрэгч чоно гэж байх уу? Тэгэхлээр араатныхаа хэргээр л орсон байж таарна. Тvvнээс зугтаж бахардсан ямаа нэг амьтан галт уулын тогоо руу орж ирэхэд улангассан тэр араатан юунаа ухрах билээ. Тэгээд л буцаж гарч чадсангvй. Тэгээд єлбєрч vхэх болохдоо єнєєх амьтныхаа ясыг ч vлдээлгvй химлэж дуусаад эцэст нь хvvр болж хон хэрээнд нvдээ сох тоншуулжээ. Ёндон vvнийг ойлгонгуутаа юуны тvрvvн «Би ч гэсэн ийм ер бусын хавханд орсон чоно шиг єлбєрч vхээд хон хэрээнд нvдээ тоншуулбал яана!» гэж айсныг хэлэх vv. Гэвч араатан биш хvн байна, гарах аргаа олно гэж бодсон. Одоо ямар гэгчийн усан тэнэг амьтан болохоо гайхавч баршгvй. Тэр чоно шиг єлбєрч vхэх цаг тулгарвал яах вэ? Чонын сэгийг мэрэлтэй биш. Ядахдаа идэх уух юм ахиухан аваад орж болохсон. Буцахдаа татаж гарах олс дээсний тухай санах ч бvр хол байсан хэрэг. Ямар нэг гай дайрч аюул учирдаг юм гэхэд ойр хавьд хvн амьтан байхгvйн тухай ч бодсонгvй. Харин хvн л бvv vзэгдээсэй гэснээс биш, тэгээд энэ. Зуны цагт бол галт уулын vзэсгэлэнг сонирхохоор ирэгсэд тасрахгvй, харин ийм хавраар анчин гєрєєчин, адуу малын эрэлчин л аз болж тааралдахгvй бол энэ зэлvvд бєглvv ой тайга руу зvтгэх хvн мань эрээс єєр хэн байх вэ? Хамаг ухаан бодол нь ердєє л энэ галт уулын тогооны ёроолд овойж хэвтэх юм шиг алт мєнгєнд л хvрье гэснээс єєргvй. Ухаанд ухна vхэж шунал шvглэнэ гэдэг л энэ биз. Ноднин зун яамныхаа албан хаагчидтай хамт vйлдвэрчний хорооноос зохиосон аялалд оролцож энд ирээд, дээр цагт энэ хавийн хvмvvс галт уулыг тахиж алт, мєнгє єргєдєг байсан тухай домог сонсоод шунал нь хєтлєн хєтєлсєєр энэ боллоо. Насаараа хялбар амьдрал, олз омог хайж vхэн зvтгэсний нь гай энэ. Єчигдєр галт уулын тогоо руу орж энэ айхтар нуранги хар элс рvv шургачин гулсаж явахдаа буцаж гарах тухай ер бодоогvй нь хачин. Єнєєх алт, мєнгийг атга атгаар утгаж авбал жигvvр, ургаад нисэхийн чинээн санагдсан. Гэтэл жигvvртэн шиг нисэх нь бvv хэл цусанд шунасан чоно шиг болох нь. Юуны нь алт мєнгє байх вэ! Тогооны ёроолд нєгєє л дарь шиг нунтаг хар элсэнд шигдсэн том том хvрмэн чулуунаас єєр юу ч байсангvй. Домгийн алт мєнгє байлаа гэхэд єчнєєн жилийн элс шороонд дарагдан ганц хvн байтугай экскаваторын шанагаар ч хутгаад олоход бэрх гэдгийг ухаараад буцаж гарах тухай сая бодсон. Тэгээд энэ. Ийм аюултай занганд орох юм гэж даанч санасангvй. Галт уулын тогоо нэртэй бvрхээр шиг энэ онгорхой хар нvхийн ийм ер бусын нуранг ханатай байх юм гэж хэн мэдлээ! Дээрээс харахад хад чулуугаар дамжаад тєвєггvй орж гарч болмоор байсан. Ийм гутамшиг гэж байх уу!
Ёндон ингэж бодоод дахин орилж гарав. Хэрвээ аз болж ямар нэг хvн дуугий нь сонсоод ирдэг юм гэхэд юу гэж бодох нь ч дvvрсэн хэрэг болж. Галт уулын тогооны ирмэгт гурван дугуйт мотоцикльтой ирж майхан шаагаад єєрєє тогооны ёроолд орчихсон чоно шиг ульж суугаа хvнийг чинь солиорч гэх vv, аль осолдож гэх vv?
Бороо асгаран орлоо. Ёндон хичнээн ч хашгираад дэмий болохыг ойлгож босон гэлдэрсээр тогооны ёроолд ургасан нэгэн давжаа нарсны ёроолд очиж эвхрэн суув. Тэгээд элдвийг бодлоо. Ингээд занганд орсон амьтан шиг гарах газаргvй єнгєрєх хэрэг vv? Ажил хийлгvй дураараа амьдрах арга ухаан эрсээр єдий хvрсний гор гарч байгаа нь энэ. Ээ элий халаг минь! Энэ тогоо руу зvттэхийн оронд барагшингийн баас тvvгээд ч гэсэн буцдаг байж. Нэгмєсєн их юманд хvрэх гээд энэ боллоо. Барагшинг нэг тунгий нь хэдэн зуун тєгрєгєєр авдаг гэсэн. Тэр ч олз шvv дээ. Гэтэл атга атгаар алт мєнгє олж болно гэж горьдохоор юуны барагшин марагшинг санах вэ. Эрдэнэс олж баяжсан хvн байдаг гэж дуулаагvй бол тэр домог ярианд ч юу гэж итгэх билээ. Ээ халаг гэж! Барагшин тvvгээд л буцдаг байж. Энэ бороог яанаа. Арай vер бууж ирээд живvvлчих юм биш байгаа даа? Нээрээ ингээд гарч чадахгvй бол юу гэгч болох вэ? Энэ гайтай хар vнсэн ханыг ийм нуранг сул юм гэж хэн мэдлээ. Галт уулын тогоо гэж ийм єлзий бусын занга байдгийг хэн vзлээ. Ганцхан гэнэдлээ дээ. Галт уулнаас vнс гардаг гэж даан ч ухаарсангvй. Яасан муухай хvйтэн бороо вэ? Энэ хар vнс хичнээн бороо орсон ч...
Ёндонгийн ухаанд арай ч ухна vхээгvй юмсанж. Бороо намайг аварлаа гэж ухаарангуутаа тэр босон харайж:
- Ээ vнсэн доторх галт уул чи намайг зангадаж чадсангvй! Чонын хvv шаалуу биш хvний хvv Ёндон хойно алт мєнгє vгvй гэхэд барагшинтайгаа даа гэж хашгирав.
Галт уулын дарь шиг хар элс борооны усыг уун шингэх тусам дагтаршин нуранг биш болохыг ойлгосон нь Ёндонгийн хувьд гайхамшигт нээлт байлаа.
— Ядавч барагшинтайгаа гэж тэр дахин хашгирав. Бороо асгаран орсоор ...

Applications

Browse Applications

 

hi5 Gifts

Give a Gift    Get hi5 Coins    View all

Doko has no unwrapped gifts.
 

Fives

Give' em Five

Comments | View All Entries

Leave a comment for Doko

Nov 20 3:03 AM
 
rexg sn mednee
 
Nov 20 3:01 AM
 
hi tanilgui yhawdee
 
 
Nov 4 10:59 PM
 
ta huurhun shuu hehhehe
 
Nov 4 10:47 PM
 
butsad yavchihsaan, geree neeree aimar sanajaagaa,,, uilaal, sanaal, eejiigee sanaal,,, moomoo idmeeriinaa geeloo kekekekekeke!
 
Nov 1 8:39 PM
 
whats up bro?....how's everything?
 
Sep 30 11:32 PM
 
haana ve b mgld bgaa shd kkk
 
Sep 27 12:36 AM
 
taivan chamaar yu bn
 
Sep 19 6:02 AM
D says:
 
hi, mgl d l bnuu? uulzaj amjaaguid uuchlaarai.hezee singa yavah gej bndaa?
 
Sep 17 1:43 AM
 
Not too bad. N u?
 
Jun 18 9:55 AM
Zaya says:
 
yadiin goy sh dee -_0
 
Jun 13 5:54 PM
 
ah yagaad l hamag yumaa oorchilood bgaan...bi ochihoo bolisoon heden odor l mongo hailaa nadaa mongo ogoh hun bhchgui yum bna...full time iin ajil oljil mongo tsugluulhaar yag shideed odoo garah gej bna...hehe
 
Jun 12 5:37 PM
 
hen yum be...Doko ah mun uuu?...ner usaa heleldee ailgui gedeg n!!!!

Title
body